:))))
Bi irchihsen shdee :) Odoo minii hair yag minii hajuud untaj bna :)))))Hairaa untiildaa gej baigaad l tasarchihlaa hehe...Odoo bi hairaa tevreed l untlaa :)))) Uneheer ih az jargaltai bna.Tuuniigee tevreed l unseed l bas hamt hool hiij ideed l :)))Heleeh ch ug oldku bnoo :))) Odoo bi untlaa.Daraa goy bichleg oruulnaa hehe :)))))
minii hair irchihsen
Зөвхөн чинийхээ төлөө

Хүн нэг л амьдрахаас хойш
Тэр амьдрал минь чинийхээ төлөө байг
Хүнд нэг л зүрх байдгаас хойш
Тэр зүрх чинийхээ төлөө цохилж байг
Тэглээ гээд надад харамсах зуйл алга
Тэр чигээрээ чинийхээ төлөө амьдармаар байна
Өөртөө юу ч үлдээлгүй
Тэр чигээрээ чинийхээ төлөө байхийг хуснэм

Хайраа чамдаа хайртай... хайр нь насан туршдаа чамтайгаа байхыг бас хайрлахыг хүсэж  байна...

УРАААА УРАААА :)

Сайхан даа хайраа хайр нь тавхан хоногийн дараа чамайгаа онгоцны буудал дээр тэврээд  үнсэнэ гэж бодохоор үнэхээр итгэхгүй байна аа хэхэ.Чамайгаа гэхдээ аяархан үнсэнэ хайраа өвтгөхгүй зао :) Миний хайрын хагалгаа нь сайн эдгээгүй болохоор хайр нь чамайгаа болгоомжтой үнсэнэ ээ...Ингээд л хамт байх өдөр ирдэг байж ээ.Одоо хайр нь чамаасаа салахгүй үргэлж чинийхээ дэргэд байна :)))) ёоё инээд хүрээд байна аа :)))))) Гэхдээ яаж дахиад 5 өдөр тэснэ ээ хэхэ. Баярлаад бүүр нойр хүрэхгүй бичлэг хийгээд сууж байшдээ хэхэ.Яаж унтах уу :)) заза хүмүүс ойлгохгуй солиорчихсон гэж бодно байхаа тээ хайраа.Одоо хайр нь хэвтлээ...Миний хайр орондоо ороод хүлээж байгаа байх аа :)Дахиад л жоохон мөрөөднө  өө :) Гэхдээ л 5 хоногийн дараа мөрөөдөл маань биелэх юм чинь дээ :Р
УРАААА гээд л орилмоор байна аа.Битгий гайхаарай хүн ард аа :)Зүгээр л баярласандаа л :)

Чи минь наддаа хамгийн сайхан нь

Хайраа чи минь хайрынхаа хувьд энэ дэлхийн хамгийн сайхан хүн гэдгээ мэдэх үү?Оо сэвгүй дутрагдалгүй хүн гэж хаана байх билээ...Гэхдээ чамд минь дутагдал гээд байх зүйл үнэхээр ховорхон :) Мэдээж бас л хайрынх нь хувьд шүү дээ.Чи минь ухаантай, эгдүүтэй :) Бас хайрыгаа сайн ойлгодог.Хараад л мэдчихдэг болчихсон байна лээ хэхэ.Өөрийнхөө яаж байгааг мэдэхгүй сууж байхад миний хайр аль хэдийн олоод харчихсан :) Чи минь ийм л сайхан хүн сайхан сэтгэлтэй ухаалаг :)
Амьдралын минь гэрэл гэгээ аз жаргал болсон чамдаа хайр нь үнэхээр их хайртай, хайртай хайраа...Чи минь хайрынхаа хувьд энэ дэлхийн хамгийн сайхан хүн шүү.Чамайгаа насан туршдаа хайрлаж явах болно  оо.

Баярлалаа бурхан минь

Хайр нь смс аваад сэтгэлээ  онгойтол уйлаад зүгээр болчихлоо.Бүүр яахаа мэдэхгүй  байсан юм.Ямар хэцүү байсан бэ...Хайраа одоо зүгээрээ 2лаа үргэлж хамтдаа шүү миний хайраа.Хайр нь чамгүйгээрээ амьдарч чадахгүй юм байна хайраа.Чамдаа хайртай хязгааргүй хайртай...Хайр нь чамдаа байгаа бүхнээ зориулна аа хайраа...

Миний хайр эдгэнэ ээ...

Оги: аку сайн уу?
Оги:юм асуух гэсиймаа чи тулгаагийн утсыг мэдэх үү?
Аку:: одоохон
БУЗЗ!!!
Оги: плс
Аку: ок
Оги: ээ ийм удаан уу
Аку: 9585....
Оги: баярлалаа
Оги: оо холбогдох боломжгүй байна гэнээ
Оги: аагийгийн утсыг мэдэх үү
Аку: ямар аагий
Оги: тулгаагийн эхнэр нь
Аку: ох мэдэхгүй ш дээ
Аку: хэ хэ
Аку: яасан ганаа холбогдохгуй б.гааа муу
Оги: аанхаан
Аку: цаадах чинь одоо гайгүй ээ
Аку: өглөө сэхээнээс гарсан
Аку: балархаа бодвол харин гайгүй болсон амьдрана гэсэн
Аку: бид өглөөл харьцгаасан
Оги: ёое
Оги: яг санаа зовоод үхэх гэж байсийн
Аку:аанхаан
Оги: тийм хунд болсон юм уу
Аку: харин хэлээд б.хад оройноос өглөө болтол бид б.лаа
Аку: хүндрээд
Оги: надад өглөө орно гэж хэлсэн шд
Оги: өнөөдөр
Аку: харин хэд хоног хойшилсон
Аку: арай дээрдэхээр нь болох б.х гэсэн
Аку: хэе найз нь тоглосон юм аа уучлаарай
Оги: ээээээээээээ чи аягаад байгаам бэ
Аку: би ч бас холбоо бариагүй л б.на
Аку: баринаа
Аку: хэл дуулахаар хэлье за
Оги: муухаын ийм юмаар тоглоод бхдаа яадын
Оги: хүн ядаж бхд чинь
Оги: аку чи аав руун утасдаад асуугаад өг л дөө
Аку: найз нь асуугаад хэлнээ за

Хайр нь чамайгаа сэхээнд байсан хэдэн өдөр хагалгаа нь хойшилсон гэсэн үгийг сонсоод ямар аймаар болсон гээч.Толгойд шууд л хурдхан шиг  билетээ аваад чам дээрээ очье гэдэг бодол л орж ирсэн.... Хайрынх нь нулимс шууд л урсчихсан. Аку хайраар нь ингэж тоглоод байгаам даа.Гэхдээ хайр нь одоо өөрөө ээж руу утасдаж асуулаа.Хайр нь чамаигаа яаж байгаа бол гэхээс байж сууж чадахгүй нь ээ.Чинийхээ хажууд байсан ч болоосой.Миний хайр хурдан эдгээд хайр руугаа смс бичэрэй за..Хайр нь чамайгаа хулээгээд л сууж байгаа шүү...хайр нь бас бурхандаа залбирч байгаа хайрынх нь үгийг сонсох байхаа хайраа.
Хайраа хайр нь ээжтэй ярьсан миний хайрыг одоо болтол гарч ирээгүй гэж байна...Бүтэн 3 цаг ийм удаан :(  Миний хайр сайхан сэтгэлтэй сайн хүн юм чинь зүгээрээ чамайг минь зөндөө олон хүн гарч ирэхийг нь хүлээгээд л сууж байгаа шүү.Хайр нь чамдаа хайртай хайраа.Хайр нь удахгуй чам дээрээ очоод 2лаа дахиж хэзээ ч салахгүй ээ хайраа хайр нь амлаж байна...

Харин чи минь хурдан эдгээд хайрыгаа тосож авна гэж хэлсэн ээ мартаагуй биз дээ хайраа

Үргэлж чамтайгаа хамт шүү хайраа

Чамайгаа хэцүү байхад хажууд нь асарч халамжилж чадахгүй байгаадаа өөртөө их гомдож уур хурч байна хайраа.Яг л ийм үед нь чамайгаа асарч халамжлахыг хүсэж байна. Даанч санасаар болохгүй юм даа...Гэхдээ хайр нь чинийхээ төлөө үргэлж залбирч зүрх сэтгэлээрээ чамтайгаа хамт байгаа шүү хайрт минь.Маргааш битгий айгаарай хайраа.Хайр нь чинийхээ зүрхэнд чамтайгаа хамт байгаа гэдгийг байнга санаарай..Өвдвөл хамтдаа байсан сайхан үеэ дурсаж хайрынхаа тухай бодоорой за миний хайраа.Хайр нь чамдаа хязгааргүй хайртай.Хайр нь орой чамтайгаа утсаар ярина аа. Миний хайр битгий уйдаарай.
Хайртай шүү миний муухай хайраа , үнсье чамайгаа

НАМАЙГ ХYЛЭЭ

Гэнэхэн горьдлоор яах юм бэ
Гэгэлгэн гунигаар ч яах юм бэ
Гэргийн биш болзоотийн ёсоор
Намайгаан хvлээ !

Элдэв цуурхал дурдсан ч хvлээ
Этгээд таг чиг болсон ч хvлээ
Энэ хорвоод чи минь эс бол
Хэн намайг хvлээх юм бэ.

Чийгтэй харанхуй ш
єнє ч
Чимээ чагнан хvлээгээрэй
Хурц нартай
єдєр ч
Хувьдаа харуулдан хvлээгээрэй

Сумын бяцхан шуудан дээр
Сураг тавин хvлээгээрэй
Суудаг байшингийхаа цонхоор
Хараа тавин хvлээгээрэй.

Уух халуун цайгаа
Yлээн vлээн хvлээгээрэй
Унтах дулаан нойроо
Yргээн vргээн хvлээгээрэй

Хайрлаж байсан хайрыг минь
Санан санан хvлээгээрэй
Ханилж явсан газруудаа
Дурсан дурсан хvлээгээрэй

Зургаан сар болсон ч
Ирнэ гэж хvлээгээрэй
Зуун жил болсон ч
Итгэл тасралгvй хvлээгээрэй

Насанд ганцхан дурлалын
Нандин бvхнээр хvлээгээрэй
Намайг vхлээ ч гэсэн
Цэвэр хэвээрээ хvлээгээрэй.


Чамдаа

Миний хайраа чамдаа эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе Чамдаа хайртай хайр нь үнсийдаа

Чамайгаа хүлээж суух сайхан

Чамайгаа ирнэ гээд чимээ чагнан суух сайхан
Чин сэтгэлдээ мөрөөдөн чимээ чагнан суух сайхаан

Холын хол байгаа ч гэсэн чи минь
Хамтдаа гэдгээ бүү мартаарай
Хамаг сэтгэлээ өгсөн болохоор
Хайртай гэдгийг минь бүү  мартаарай

Зурх сэтгэл минь хайраар дүүрээд
Зөвхөн чинийхээ тухай л ...
Зүггүй зурх минь тэмүүлсээр
Зөвхөн чинийхээ төлөө л цохилно гэнэ

Өө дэндүү их мөрөөдчихсөн чинь ...


Өө дэндүү их мөрөөдчихсөн чинь ...өнөөдөр маргааш 2 өдөр хайрыгаа харж чадахгүй нь ээ.Нэтийнх нь эрх дуусчихсан гэж байна өө.Гэхдээ миний хайр сая утсаар ярьсан юм чинь дээ.Бараг 2 цаг шүү..Гэхдээ л чамайгаа хармаар байна.Хайраа миний хайраа хайр нь чамайгаа зөндөө их санаж байна.Үнсэхсэн тэврэхсэн хайрлахсан энхрийлэхсэн чамайгаа :)Миний муухай хайр, ганцхан минийх шүү зао :Р Хайраа хайр нь чамдаа хязгааргүй хайртай шүү....Үнсийдаа

Жоохон мөрөөдөхөд ёодын тээ :)

Хайраа хайр нь өчигдөр чамайгаа тэврээд унтсан чинь нам унтчихсан байсан шүү.Чи минь хажууд байхаар хайр нь цаг явж байгааг ч мэдэхгүй сайхан амардаг юм аа.Харин өглөө миний хайр хайраасаа түрүүлээд босоод явчихсан байсийшд. Хайр нь чамайгаа нойрон дундаа тэврэх гээд хайгаад л байсан байддаггүй шүү :) Тэгсэн харин миний хайр гадаа юм хийж байсан байшд хэхэ.Одоо хайр нь чамайгаа хэзээ орж ирэх болдоо гээд л бас хүлээж байна.2-лаа ойрхон байгаа мөртлөө л смс бичээд байх юм аа.Хайр нь 2 давхарт байгаа шд. Миний хайр харин гадаа :) ойрхон мөртлөө хол байгаа тээ хайраа....Хайр нь орой чамдаа дуртай хоолыг нь хийж өгнөө за.Гоё цуйван чинжүүтэйг хэхэ.Миний хайр хагартлаа идээрэй :) Тэгээд 2-лаа хамтдаа тоглоомоо эвлүүльэ хайраа.Хагас сайн өдөр юм чинь 2-лаа хамтдаа сайхан амарнаа...Хайраа өнөөдөр 2-лаа жоохон ТВ үзье л дээ тэгэх үү? кино энэтхэг кино хэхэ зао :Р....Ингээд л өдөржингөө хамт байдаг бол сайхнаа...Хайр нь ингээд л мөрөөдөөд суудаг шд .Гэхдээ л удахгүй ингэх юм чинь тээ хайраа.Үнсийдаа чамайгаа, хайр нь санаад л байна.Хайртай шүү миний муухай хайраа :))
Мөрөөдөл маань удахгүй биелэх байхаа...

Чамдаа өчүүхэн ч гэсэн аз жаргал өгөхсөн

Хайр гэдэг нэгэн гуниг
Хагацал гэдэг нэгэн гуниг
Хайрт чамаасаа холдох нэгэн гуниг
Зүрх сэтгэл миньзовж шаналах нэгэн гуниг
Зөвхөн чамтайгаа хамт байх аз жаргалын нэг юм аа.

Чамайгаа харж байж нүд минь амардаг
Чинийхээ тухай сонсож байж чих минь амардаг
Чамдаа хүрч байж бие минь амардаг
Чамайгаа хайрлаж байж зүрх минь амардаг.

Шаналаад байна зүрх минь гуниглаад Яагаад?
Шархлаад байна зүрх минь өвдөөд Яагаад?
Эзгүйрээд байна сэтгэл минь дурсаад Яагаад?
Харагдаад байна зүүдэнд минь санаад Яагаад?
Би чамд хайртай болохоор...

Дурласаан би чамд
Дуугүйхан явсаар дасаж дурласан
Анхны харцаар ч биш
Анхны болзоогоор ч биш
Зөөлөн үнсэхэд чинь ч биш
Зүгээр л нэг мэдэхэд дурлачихсан байсан. 

Зүгээр л чамайг харах гэсэн юм
Зүггүй юм шиг хамт алхах гэсэх юм
Зүрхэндээ чамайгаа сийлэх гэсэн юм
Зүрхний гүнээс хайрлах гэсэн юм.

Хайрлахгүйюм бол зүрхээр яах юм бэ?
Харамлахгүй юм бол сэтгэлээр яах юм бэ?
Хүсэхгүй юм бол биеэр яах юм бэ?
Хүлээхгүй юм бол тэвчээрээр яах юм бэ?

Чамд дурла гэж сэтгэл намайг хөтөлсөн
Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан
Хамгаас илүү гэж зүрх минь надад хэлсэн
Хайрлаж явъя гэж харин би өөрөө шийдсэн.

Чамайг хайрла гээд зүрх цохилоод байна
Чамайг мартваа гээд зүүд сануулаад байна
Чамайг харах гээд харц хайгаад байна
Чамтай л уулзах гээд зүрх тэмүүлээд байна.

Удвал цэцгийн цоморлиг шиг уруулыг чинь үнсэхдээ
Уртхан авсан амьсгалаасаа харамладаг байлаа
Уйлахад чинь урсдаг нулимсыг чинь
Унагачихвий гэхдээ алгаа тосдог байлаа, би

Чимээгүйхэн инээх чинь надад таалагддаг
Чи минь гээд хэлчихвэл бүтэн өдөртөө өег явдаг
Уруул давах үг чинь миний хувьд үнэтэй
Учрах тавилан бий эсэхийг мэдэхгүй тусмаа чамдаа хайртай

Хайр гэж юу вэ?

Чамайгаа хайрлаад л байна гэж бодож явдаг байсан гэтэл зовоогоод л байдаг юм шиг санагдлаа.Хайрдаа хэлдэггүй л болохоос хэчнээн их шаналж зовж байгаа чинь гадарлаж байна аа хайраа.Хайр нь үнэхээр яах ёстой юм болоо.Санаанд ороогүй үг хэлэхэд л чамайгаа гомдоочихсон байх юм.Эсвэл би ийм тэнэг хүн юм уу? Хайр гэж юу юм бэ?Бид 2-оос юу хүсээд байгаа юм болоо?Зүгээр л чамайгаа хайрлаад явж болохгүй гэж үү?Хайрлах тусам зовлон нэмэгдээд байх юм.Би яг яах ёстой юм болоо?????

Өнөөдөр хайр нь аз жаргалтай байна

Өнөөдөр бараг өдөржингөө чамтайгаа хамт байсан сайхан байна хайраа.Яг л хүссэнээрээ чинийхээ хийж байгаа бүхнийг хараад суусан шүү.Яг л чамтайгаа хамт байгаа юм шиг.Бас чинийхээ эрхэлж байгааг харсан хошуугаа унжуулаад үнэхээр эгдүүтэй хэхэ.Хайрынх нь бүүр эгдүү хүрээд байсан :) Нээрээ хайр нь чамтайгаа хамт гадагшаа явж үзээгүй болоод ч тэр үү хамтдаа Хөх хот явна гэсэн гоё санагдаад байнa аа.Хурдхан шиг 3 сар болоосой тэгээд хайр нь чам дээрээ очоод хамтдаа сайхан байна даа :)) Бодсон чинь бүүр сэтгэл хөөрөөд байна хэхэ. Хайр нь одоо чамайгаа хүлээгээд л сууж байна.Миний хайр эмээгийнд битүүрэх гээд явчихсан гэхдээ сая утсаар ярьсан тээ хайраа.Миний хайр юү хийж байна гээд л.Чинийхээ дууг сонссон сайхан байсан.Хайр нь чамайгаа иртэл хүлээнэ ээ хайраа.Миний хайр хайрлуугаа яаралгүй тайван битүүрээд болгоомжтой яваад ирээрэй. 2лаа маргааш амрах юм чинь шөнөжингөө чаталсан ч yahav тээ хайраа :)))) миний хайр яг ингэж хэлсэн шүү.Тэгчээд дараа нь хайрыгаа ядрана унт гээд байдаг шүү :Р хайр нь чамайгаа 100 жил хүлээсэн ч чадхаар тийм их хүчтэй болчихсон юм шиг байна.Чи минь ийм их аз жаргалыг хайрдаа харамгүй өгчээ хайраа.

Чамдаа хайртай миний муухай хайраа.

Наддаа зориулж хэлсэнд хайр нь баярлаж байна


Тиймээ хайраа хайр нь зөвхөн чамтайгаа байхыг бүхнээс илүү их хүсэж байна. Хүлээх тусам чамдаа ямар их хайртайгаа мэдэрдэг гэж яах аргагүй үнэн үг юмаа хайрт минь.Мэдээж бид 2ын нэг нэгнээ хүлээж бэтгэрсэн өдрүүд нэг л өдөр дурсамж болон ард үлдэх хь ойлгомжтой.2лаа дараа нь дурсан ярьж байхад сайхан байх байхдаа. Бас блогоо  уншаад л тэгэхэд ингэж байсан тэр үед тийм байсан гээд л эргэж бодоход сайхан байх байх даа. Хайраа, миний хайрт хурдан хүрээд ир л дээ чамайгаа аймаар их санаж байна шүү.

                                  Унжийдаа миний хөөрхөн охин минь

Чамайгаа хайрлахсан

Яг одоо чинийхээ хажууд байхийг хүсэж байна...Чинийхээ хийж байгаа зүйлийг хараад суухыг тэгээд чамайгаа тэврэхийг үнсэхийг ямар их хүсэж байнаа. Эсвэл зүгээр л юу ч хийхгүй чамайгаа ширтээд суумаар байна.Санаж байна хайраа ямар их санаж байна гээч.Чаддагсан бол чамруугаа гүйгээд л очихсон.Ингэж их санаж бэтгэрсэний эцэст аз жаргалтай өдрүүд удахгүй ирнэ гэж итгэж байна.Тэр үед эдгээр хүлээлсэн өдрүүд бид 2ын хувьд дурсамж болон үлдэнэ :) Хүлээх тусам чамдаа улам хайртай болоод чамайгаа насан туршдаа хайрлаж явахаа мэдрэх шиг...Тэгхээр хайр нь хүлээсэн өдрүүдийг үзэн ядхаа болилоо.Учир нь чамдаа ямар их хайртайг минь мэдрүүлээд байх шиг.
Хайраа чамдаа хайртай хайртай хайртай хайртай.Хэлээд л баймаар энэ нандин үгийг ганцхан чамдаа л зориулж хэлнэ.ХАЙРТАЙ ХАЙРАА

Үүрд минийх гэж амлаач

Хайраа яг л хамт байсан өдрүүд шигээ, яг одоо байгаа шигээ, үргэлж надруугаа яардаг хэвээрээ, намайг үнсэхийг бас тэврэхийг хүсдэг шигээ, яг л ийм их хайраараа үүрд намайгаа хайрлаж үргэлж хамтдаа үүрд минийх байна гэж амлаач...
Хайр нь чамдаа хязгааргүй хайртай.Хэрвээ хайр сэтгэлд хязгаар гэж байдаг бол тэр нь миний хувьд үхэл байх болно...

Чамдаа баярлалаа хайраа

Баярлалаа миний хайраа, хайр нь ч бас чамаасаа хол байгаа ч гэсэн үргэлж чамайгаа бодож мөрөөдөж хамт байгаа юм шиг чинийхээ дуу хоолойг зүрхэндээ сонсож чамтайгаа ярьж амьдардаг шүү. Хайр нь заримдаа чамдаа гомдоод уурладаг ч гэсэн зүрх сэтгэлдээ чамдаа хэзээ ч гомдож байгаагүй ээ.Зүгээр л түр зуурын тэнэглэлүүд байдаг юм шүү хайраа. Хоеулаа хоер биенээсээ хол байгаа ч гэсэн зүрх сэтгэлээрээ хамт байгаа болохоор хайрд нь сайхан байнаа.Одоо хайр нь чинийхээ хажууд гурил элдээд сууж байгаа шүү миний хайраа :Р Хайр нь удахгүй чам дээрээ очоод дараа жил энэ өдрийг сайхан тэмдэглэнэ ээ. Чи минь ийм сайхан үгтэй бичлэг бичсэн чинь хайр нь бүүр сэтгэл догдлоод сонин болчлоо.Энэ чинь л хайрд нь үнэхээр том бэлэг хайраа.Чинийхээ хайрыг мэдэрнэ гэдэг  сайхан байдаг юмаа.
Хайр нь чамдаа зүрх сэтгэлээ бэлэглэхээс оор үнэтэй бэлэг хайрд нь алга даа.Миний хайр үргэлж нандигнаж яваарай. Хайр нь чамдаа бүх зүрх сэтгэлээрээ хайртай.Чамайгаа үхэн үхтлээ хайрлана бас халамжилна тэгээд эрхлүүлнэ за хайраа.Чамдаа хайртай хайрт минь.

                                               Ганцхан таны Оогий

(Нийт: 92)
Powered by BBlog